НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус таван гишүүнийг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-04 11:53:40

НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 4 /TASS/. Бахрейн, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Колумби, Латви, Либери улсууд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүний үүргийг гүйцэтгэж эхэлнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн мягмар гарагт болсон санал хураалтаар тус таван орныг байнгын бус гишүүнээр сонгожээ.


Аюулгүйн Зөвлөлийн шинэ гишүүд 2025 оны 12 дугаар сарын 31-нд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Алжир, Гайана, Бүгд Найрамдах Солонгос Улс, Словени болон Сьерра-Леоне улсуудын халааг авах юм.


Тогтоолуудыг батлах санал хураалтаас ялгаатай нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийг нууц санал хураалтаар сонгодог. 


Хятад, Франц, Орос, Их Британи, АНУ гэсэн байнгын таван гишүүнтэй Аюулгүйн Зөвлөлд мөн хоёр жилийн хугацаатай сонгогддог 10 байнгын бус гишүүн байдаг. Байнгын бус гишүүдийн тавыг нь жил бүр сонгодог.

相关新闻