СҮХБААТАР: Архивчдын дунд анх удаа ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй архив албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтын төгсгөлд "Архивч-2025" ажил мэргэжлийн уралдааныг сургалтад оролцогч зарим албан хаагчийн дунд зохион байгууллаа. Тус уралдаан нь аймгийн хэмжээнд анх удаа гэдгээрээ онцлог.
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сорих, туршлага солилцуулах зорилго бүхий уралдаанд төрийн байгууллагын 19 албан хаагч оролцжээ.
Ажил мэргэжлийн уралдаанд Наран сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч О.Тунгалаг тэргүүн байр, Онгон сумын ИТХ-ын ажилтан Г.Энхтуул дэд байр, Мэргэжлийн боловсролын сургуулийн бичиг хэргийн ажилтан О.Нямсүрэн гутгаар байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Энэ онд зохион байгуулах төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэгийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, "МонСэгү"
сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан
энэхүү сургалтад 130 албан хаагчийг хамруулан салбарын хууль тогтоомж, стандартын мэдлэг ойлголтыг нь бататгалаа.