Нутгийн баруун хойд хэсгээр бороотой, өмнөд болон төв хэсгээр хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-06-16 10:02:02

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/.   Нутгийн баруун хагаст өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +19-+24 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +30-+35 градус, бусад нутгаар +24-+29 градус дулаан байна.


Нутгийн баруун хойд хэсгээр бороотой, өмнөд болон төв хэсгээр хална.

相关新闻