БУЛГАН: "Сансар марафон"-д 300 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-17 15:46:23

Булган, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ой, хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн үйл явдлын 64 жилийн ой, Булган аймгийн бахархлын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Сансар марафон-2025” нийтийн гүйлтийг Цогт хунтайжийн талбайд зохион байгууллаа.


Энэ жилийн хувьд 300 гаруй тамирчин хурд хүчээ сорин оролцож байгаа бол 180 гаруй тамирчин гаднаас зорин ирснээрээ онцлогтой болж байна. Булган аймгийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчид идэвхтэй оролцож байна.


"Сансар марафон-2025" гүйлтэд хүрэлцэн ирсэн тамирчид 10 насны ангилалд 1000м, 2000м, 3000м, 5000м, 21000м зайд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Дундговь, Завхан, Баянхонгор, Сүхбаатар, Сонгино хайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Алдар спорт хороо, Тэмүүжин өрлөг, Батсүмбэр, Efite Mongolian, Elita Merc, Хурд клуб, Ахиллис Монгол, Хилчин merc, Цэлмүүн төв, “Хамдаа гүйцгээе”, Булган аймгийн Хишиг-Өндөр, Хялганат тосгон, Булган сумын 1 дүгээр сургууль, 2 дугаар сургууль, 3 дугаар сургууль, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэдээлэл холбооны газрын баг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. 





















相关新闻