Хятад улс шинэ сөнөөгч онгоц бүтээснээ танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-06-18 16:55:57

ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 18 /techno-news/. Францын нийслэл Парисын дагуул хот болох Буржед болж буй олон улсын агаар-сансрын техникийн 55 дахь удаагийн үзэсгэлэнд Хятад улс холын тусгалтай “PL-15E” залуурт пуужингаар зэвсэглэсэн "J-10CE" байлдааны нисэх онгоцны загварыг танилцуулжээ.


"J-10CE" нь Хятадын  нисэх онгоцны үйлдвэрлэлийн “AVIC” корпорацын гол үзүүлэн болсон байна. Хятадын батлан хамгаалах салбарын технологи дэлхий дахины анхаарлыг татаж буй энэ үед уг нисэх онгоцыг үзүүлж байна.


Энэхүү сөнөөгч онгоцны хажууд радарт үл үзэгдэгч, хамгийн сүүлийн үеийн J-35A онгоцны загварыг байрлуулжээ. Уг онгоцыг өнгөрсөн намар олон нийтэд анх удаа танилцуулсан бол харин энэ удаад хилийн чанадад анх удаа үзүүлж байна. 


"J-10CE" бол Хятадын армийн зэвсэглэлд буй сөнөөгч онгоцны экспортод гаргах хувилбар юм. Энэхүү онгоцыг техникийн бааз суурь, дэд бүтцийн хувьд харилцан адилгүй улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн зохион бүтээжээ. Мөн уур амьсгалын өөр өөр бүсүүдэд ашиглахад тохируулсан бөгөөд орчин үеийн электрон төхөөрөмж, илрүүлэх системээр тоногложээ.


Үзэсгэлэнд танилцуулж буй загвар нь агаарын байг маш хол зайнаас устгадаг шинэ төрлийн пуужингаар тоноглогдсон байна. Эдгээр зэвсэг нь байг аюултай бүсэд нэвтрэхээс нь өмнө устгаснаар нисгэгчдийн амьд гарах магадлал, байлдааны давуу байдлыг нэмэгдүүлнэ. 


相关新闻