Завхан, Хөвсгөл, Архангайн нутгаар энэ сарын 28-29-нд усархаг, дуу цахилгаантай бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх
нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө
түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +21-+26
градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн
сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33-+38 градус, бусад нутгаар +27-+32
градус дулаан байна.
Завхан,
Хөвсгөл, Архангайн нутгаар 28-29-нд усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох
тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас
сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.