Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-07 10:46:36

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа.


Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг эргэлтийн зам төмрийг Яармаг,  Хархоринд байрлуулах тус чиглэлд 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур баганыг босгожээ. Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн барилгын ажил хийж, суурь, бетон цутгалтын ажил үргэлжилж байна. Энэхүү төслийн бүтээн байгуулалтыг Францын "Пома групп"-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг аравдугаар сарын 30-нд дуусгаж, арваннэгдүгээр сард 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөжэ. Мөн 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлыг эхлүүлнэ. Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж, гүйцэтгэгч талтай бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Дүүжин замын тээвэр төслийн I шугам

  • Шугамын урт: 4.2 км
  • Зогсоол: Хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр
  • Тулгуур багана: 19 тулгуур багана
  • Оргил цагийн хүчин чадал: 2320 хүн/цаг




相关新闻