Аймгийн ИТХ-ын сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчдэд 112 сая төгрөгийн хандив иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-08 09:26:21

Сүхбаатар аймгийн 2016 оны ИТХ-ын сонгуульд оролцогч МАН, АН-ын нэр дэвшигчдэд нийт 35 иргэнээс 52,1 сая төгрөг хандивласан байна.  Харин МАН-д 44 иргэнээс 60 сая төгрөгийн хандив өгч, хуулийн этгээдээс хандив өгөөгүй байна.

Сүхбаатар аймгийн Аудитын газраас Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу аймгийн ИТХ-ын сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдэд нэг сая түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив хуулийн этгээдийн жагсаалтыг ийн танилцуулсан юм.

Т. Одончимэг

相关新闻