СЭЛЭНГЭ: Ерөө гол 323 км урсдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-17 16:23:48

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Шаамар сумаар урсан өнгөрөх Ерөө гол Монгол орны хойд талд, өндөр уулын бүсэд, физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хэнтийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтдаг.

 

Голын ай сав газрын газар нутгийн хэмжээ 22.394.69 хавтгай дөрвөлжин км юм. Ерөө гол Бага Хэнтийн нуруунаас эх авах бөгөөд сав газрын хамгийн өндөрлөг хэсгүүд энэ хэсэгт хамрагддаг байна.

 

Ерөө голын эхийг Хонгийн гол болон Шарлан гол гэж үздэг. Энэ хоёр голын уулзвараас эхлэн Ерөө нэртэй болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Шаамар сумдын нутгийг хамран 323 км урсаж Орхон голд цутгадаг.

 

Ерөө голын усны дундаж зарцуулалт 55,4 м.куб юм.

相关新闻