Сүхбаатар аймаг, Дорноговийн хойд сумдаар дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-23 08:13:36

Улаанбаатар,2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Дархадын хотгороор +14-+19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +21-+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +31-+36 градус, бусад нутгаар +24-+29 градус дулаан байна.


Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговийн хойд сумдын нутгаар өнөөдөр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулжээ.

 

相关新闻