ХӨВСГӨЛ: Үндэсний бөхийн цол дуудах тэмцээнд А.Жамьянсүрэн түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-25 19:45:34

Цагаан-Үүр, 2025 оны долоодугаар сарын 25 / МОНЦАМЭ/. Монгол бөхийн баярын үеэр үндэсний бөхийн цол дуудах өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран яруу үг хэллэг, зөв аялгуу, дуудлагыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Үндэсний бөхийн цол дуудах” тэмцээн боллоо.


Тэмцээнийг Улсын цоллооч засуул, Соёлын тэргүүний ажилтан Б.Базарсадын нэрэмжит болгон зохион байгуулав.

Тэмцээнд Мөрөн сумын иргэн А. Жамьянсүрэн түрүүллээ.


Цаашид тус уралдааныг соёлын өв, бөх цоллох аргыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, цол дуулаачдын залгамж халааг бэлтгэх, харилцан туршлага солилцох зорилгоор Монгол бөхийн баяраар уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.





相关新闻