Үндэсний гвардын цэргүүдийг Вашингтонд байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-12 09:45:15

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /АР/. Вашингтон хотын цагдаагийн газрыг холбооны хяналтад оруулж, мөн нийслэл хотод Үндэсний гвардын цэргүүдийг байрлуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ


Д.Трамп хэлэхдээ "Америкийн нийслэлийг хүчирхийлэгч бүлэглэлүүд, цуст гэмт хэрэгтнүүд эзэлсэн гэж мэдэгдсэн байна. Харин цагдаагийн газрын статистик мэдээллээс үзэхэд, Вашингтонд хүчирхийллийн гэмт хэрэг 2024 онд 35 хувиар буурч, 2025 оны эхний зургаан сард дахин 26 хувиар буурчээ. Вашингтон хотын дарга, Ардчилсан намын гишүүн Мюриэл Баузер өмнө нь тус хотод гэмт хэргийн тоо өсөхөө больсон” хэмээн мэдэгдэж, хүчирхийллийн гэмт хэргийн өнгөрсөн онд сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд хамгийн доод түвшинд хүртэл буурсан гэдгийг тэмдэглэж байв.


Үүнээс гадна Д.Трамп ядуусын хороолол хэмээн нэрлэгдэх орон гэргүй хүмүүсийн хуарангуудыг эрх баригчид устгасаар байх болно гэдгийг мөн мэдэгдсэн байнаТүүний мэдэгдсэнээр, Үндэсний гвардын 800 орчим цэргийг Вашингтонд байрлуулах ажээ. Үндэсний гвард бол АНУ-ын зэвсэгт хүчний нөөц ангиуд юм. Муж улсууд Үндсэн гвардыг хянадаг боловч дайны эсвэл онцгой байдлын үед Ерөнхийлөгч тушаал өгөх эрхтэй.


Д.Трампыг дээрх мэдэгдлийг хийхээс өмнө Вашингтон хотын дарга ням гарагт Америкийн MSNBC телевизэд ярилцлага өгөхдөө "энэ бол манай гвардыг хамгийн үр дүнтэйгээр байршуулж буй явдал биш гэж бодож байна" гэжээ. “Дайнд нэрвэгдсэн улстай харьцуулан зүйрлэж байгаа нь хэтрүүлсэн, худал хуурмаг зүйл юм гэж М.Баузер нэмж хэлжээ.

 


相关新闻