Төв аймгийн Баянцагаан сум шинэ "Соёлын төв"-тэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРТөв аймгийн Баянцагаан сумын төвд Монгол Улсын гавьяат жүжигчин, ерөөлч, магтаалч, Д.Жанцанчойн нэрэмжит "Соёлын төв" ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Гурван жилийн өмнө тус сумын 60 гаруй жилийн түүхтэй Соёлын төв шатаж, сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах боломжгүй болсон юм. Иймд 2014 онд УИХ-ын дарга М.Энхболдыг Баянцагаан сумын иргэдтэй уулзалт хийх үеэр шинэ Соёлын төвийг барьж байгуулах хүсэлтийг тус сумын иргэд гишүүндээ гаргасан байна. Тэдний хүсэлтийг М.Энхболд хүлээн авч хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр ийнхүү Баянцагаанчууд шинэ Соёлын төвтэй боллоо. Тус Соёлын төв канад технологиор баригдсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
Соёлийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Төв аймгийн ЗДТГ-ын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын дарга Ц.Лувсандагва, Сумын Засаг дарга Ж.Жаргалбаяр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.
Н.Туяа