ТӨВ: Иргэдтэй уулзах цагийг нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлага иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал хүсэлт хүлээн авдаг “Иргэдтэй уулзах цаг”-ийг долоо хоног бүрийн даваа, мягмар, лхагва гарагт болгон нэмжээ. Өмнө нь долоо хоног бүрийн лхагва гарагт уулздаг байсан юм.
Энэ долоо хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр 10 иргэнийг хүлээн авч уулзсан байна. Үүнээс таван иргэний санал хүсэлтэд шууд хариу өгч, 11 санал хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
2025 онд “Иргэдтэй уулзах цаг”-аар 57 иргэн, ААН-ийн
төлөөлөлтэй уулзаж, 196 санал хүсэлтийг хүлээн авчээ. Эдгээр санал хүсэлтийн
152 буюу 77.5 хувийг нь шийдвэрлэсэн бөгөөд 141 хүсэлтийн хариуг шууд шийдвэрлэж
газар дээр нь хариу өгчээ.