Ч.Марал-Эрдэнэ самбо бөхийн дэлхийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭБолгарын Софи хотноо болж буй самбо бөхийн 2016 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 52 кг-д Хангарьд клубын тамирчин, Универсиад наадмын мөнгөн медальт, ОУХМ Ч.Марал-Эрдэнэ ОХУ-ын бөхийг цэвэр ялж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн болов.
Софигийн дэвжээнээс ийнхүү Mонголын самбочид алтан медаль хүртдэг уламжлалаа энэ удаа ч үргэлжлүүлж чадлаа. Байлдааны самбын 57 кг-д Сэлэнгэ аймгийн Шаамар сумын малчин, улсын 3 удаагийн аварга, спортын мастер Н.Тогтохбаяр хүрэл медаль хүртсэн байна.
Д.Өлзий