MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

М банк Монгол Улсын шилдэг дижитал банк боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-13 13:27:42
@ShoovdorBatbold

Дэлхийн банк санхүүгийн салбарын нэр хүндтэй, томоохон шагналуудын нэг болох Global Finance сэтгүүлээс “World’s Best Digital Bank Awards 2025” шилдгүүдээ нэрлэж, M банк Монгол Улсын “Best Digital-Only Bank” болон “Best Online Product Offerings” дэд ангиллуудад шалгарч, “Best Consumer Digital Bank” боллоо.


26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү шагналыг олон улсын шүүгчдийн өндөр шалгуур, салбарын судалгаанд үндэслэн олгодог бөгөөд дэлхийн шилдэг дижитал банкуудын чансааг тодорхойлдог нэр хүндтэй шагнал юм. 


M банкны гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Бид уламжлалт банкны үйлчилгээг дахин загварчилж илүү энгийн, хялбар, дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, Монголын анхны бүрэн дижитал Необанк гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү шагнал бидний  нэвтрүүлж буй дижитал шийдлүүд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж буйн баталгаа боллоо. Цаашид ч бид хэрэглэгчийн туршлагыг улам сайжруулж, М банк апп-ын 2.0 хувилбар, төлбөр тооцооны шинэ шийдэл гэх мэт олон ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байна” гэлээ.


M банкны найзууд нь Монголын банк санхүүгийн салбарт Необанк гэсэн тодотголтойгоор дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг дассанаас өөр нөхцөлөөр хүргэж, шинэ өнгө төрх бүрдүүлэн ердөө гурван жилийн өмнө зах зээлд нээлтээ хийсэн ч олон улсын түвшинд үнэлэгдэж, шилдэг дижитал банкны байр сууриа бататгаж чадлаа. Шинэ үеийн дижитал банкыг сонгон дассанаас өөр аялалд хамт гарсан харилцагч нартаа баярлалаа.

Дассанаас чинь өөр - М банк

相关新闻