"Итгэл зүтгэл" уулзалт өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-12 13:29:51

Өмнөговь аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  зорилгоор  "Итгэл зүтгэл" уулзалт өдөрлөгийн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа болон Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байранд саатуулагдсан, баривчлагдсан хүмүүсийг оролцуулсан байна. Дээрх арга хэмжээний гол зорилго нь  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг өгч, иргэдэд нөлөөлөх үзүүлэх байсан байна. Уулзалт өдөрлөгт аймгийн ХГБЗХХэлтэс, ХХҮГазар, прокурорын газрын мэргэжилтэн алба хаагч нар мөн оролцсон юм. 

Энэхүү арга хэмжээний үеэр 77 хүнийг хамруулж, тэдэнд зөв амьдрах, гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдохгүй байх итгэл найдвар төрүүлэх цаашлаад ажлын байранд зуучлах талаар мэдээлэл хийлээ. Энэхүү уулзалт өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээгээр нийт оролцогчдод хандаж захидал хүргэсэн онцлог байлаа. Уг захидалд "Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй, харин нэг алдаагаа давтдаггүй байх чухал" гэдгийг онцолсон байлаа.

Д.Мишигсүрэн

相关新闻