Палестиныг дэмжигчид дугуйн уралдааныг тасалдуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД, 2025 оны есдүгээр сарын 15 /DW/. Палестиныг дэмждэг жагсагчид Испанийн нийслэл Мадрид хотод болох ёстой байсан La Vuelta дугуйн уралдааны 21 дэх өдрийн гарааг тасалдуулжээ. Ням гарагт тэд Гран-Виа гудамжинд тавьсан хамгаалалтын хаалтуудыг даван, уралдааны зам дээр гарч ирэх үед цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.
Уралдааныг зохион байгуулагчид дугуйчдыг
хүлээхгүйгээр уралдааныг зогсоохоор шийдвэрлэснийг жагсагчид уухайлан дэмжиж “Палестин
Вуэльтад яллаа”, “Израилыг бойкотлоё”, “Энэ бол дайн биш, энэ бол геноцид” хэмээн хашгиралдаж байлаа. Мөн тэд Израилын
Israel-Premier Tech багийг уралдаанд оролцуулсныг эсэргүүцэж байв.
Тухайн өдөр Испанийн Ерөнхий сайд Педро Санчес жагсагчдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн бол сөрөг хүчний
Ардын намын дарга Альберто Нуньес Фейхоо болчимгүй үйлдлийг таслан зогсоохын
оронд өөгшүүлж буй засгийн газрын тэргүүнийг шүүмжилжээ.
Италийн Турин хотод наймдугаар
сарын 23-нд эхэлсэн La Vuelta дугуйн уралдаан ням гаргийн 19 цагт Мадрид хотод өндөрлөх
ёстой байсан юм. Гэвч Палестиныг
дэмжиж буй жагсагчид хаалтуудыг даван нэвтэрч, Мадрид орчмын замыг хааж, суугаа
жагсаал зохион байгуулах үед дугуйчид
тэднийг тойрон гарчээ. Мөн уралдааны 10 дахь гарааны үеэр жагсагчидтай
тулгарсан Италийн тамирчин
Симоне Петилли дугуйнаасаа унасан
байна.
Уралдааны үеэр 1500 гаруй цагдаагийн
ажилтан хэв журам сахиулжээ.
Ташрамд дурдахад, Испани улс 2024
оны тавдугаар сард Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.