ТӨВ: Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын эхний өдөр 16 иргэн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-18 09:04:19

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх гуравдугаар улирлын Ерөнхий шалгалтын эхний өдөр нийт 76 иргэн оролцохоос 50 иргэн оролцож, 65.78 хувийн ирцтэй байв. Үүнээс 16 иргэн буюу 32 хувь нь тэнцлээ. Энэ удаагийн шалгалтад нийт 111 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна.


Шалгалтад тэнцсэн оролцогч Т.Иш, Энэ жил их сургуулиа төгсөөд төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалт өгч байна. Гар утасны аппликейшн ашиглаж бэлдсэн. Ингэж бэлдэхдээ асуултын логик дээр анхаарч, уялдаа холбоог нь ойлгосноор хялбар байсан.


Шалгалтад тэнцсэн оролцогч С.Удвал, Ах шалгалтад орж байсан туршлагатай учраас зөвлөгөө их авсан. Мөн сургалтын төвд суралцан аппликейшн ашиглаж, өөртөө ачаалал өгөхгүй, богино хугацаанд анхааралтай, чанартай бэлдсэн гэв. 

 

相关新闻