Цасан шуурганд төөрсөн 5 иргэнийг эсэн мэнд олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНОБГ-ын алба хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цасан шуурганд төөрсөн 5 иргэнийг эсэн мэнд олжээ.
Тухайлбал, Багахангай дүүрэгт 45 настай эрэгтэй, 35 настай, эмэгтэй нар төөрснийг дүүргийн Онцгой байдлын хэлстийн алба хаагчитд шуурхай ажиллаж, эсэн мэнд олжээ. Түүнчлэн орон нутгаас Багахангай дүүргийн төв рүү явж байсан 3 иргэн төөрч, улмаар автомашины шатахуун нь дууссан тухай дуудлагө өчигдөр буюу энэ сарын 13-ны 21.50 цагт ирсэн байна. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид дуудлагын дагуу шуурхай ажиллаж, Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Ч.Ариунболд