ДОРНОД: Автомат станцаар хотын агаарын чанарыг хянана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-18 18:20:43

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын агаарын чанарыг хянах суурин автомат станцыг ашиглалтад хүлээн авлаа. Энэхүү станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцрын агууламжийг хянах зориулалттай.


БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулах төсөл”-ийн хүрээнд дээрх ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

Ноднин өвөл УЦУОШТ-өөс Чойбалсан хотын агаарын чанарт хяналт шинжилгээг тогтмол хийж байсан юм. Тухайн үед хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ стандартаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй боловч зарим өдөр нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өндөр гарч байжээ.


Сонирхуулахад, уржнан жилийн өвөл агаарын температур -30 градас байсан бол ноднин өвөл -6.2 градусаар дулаан байсан байна.  

相关新闻