ДОРНОД: Хаврын саруудад хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-02 13:43:25

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгаар хаврын саруудад олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.


Агаарын температур нэг, хоёрдугаар сард олон жилийн дунджийн орчим, гуравдугаар сард ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байна.


Харин нэг, гуравдугаар сард нийт нутгаар ОЖД-аас ахиу хэмжээтэй хур тунадас орох бол хоёрдугаар сард дунджийн орчим орох төлөвтэй. ОЖД-аар арванхоёрдугаар сард нийт нутгаар -11-16 градус хүйтэн, 2-8 мм хур тунадас ордог бол энэ жил илүү хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм.  


Ийнхүү өвлийн саруудад цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх, хаврын саруудад хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэх, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг байнга авч байхыг зөвлөв. 


Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.


相关新闻