СҮХБААТАР: Нүдний үзлэг оношилгоонд 1200 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт,
2025
оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. "Тунгалаг мэлмий" хүмүүнлэгийн аяны хүрээнд Эрдэнэцагаан суманд хоёр өдөр үргэлжилсэн нүдний цогц үзлэг оношилгоонд 1200 орчим иргэн хамрагджээ.
Нарийн мэргэжлийн эмч нарын багийн үзлэгийн үр дүнд 600 иргэн ойрын
харааны шилтэй болсон бол 250 иргэнд холын болон тусгай тохируулгатай харааны шилийг Солонгос Улсад захиалгаар хийлгэж өгөхөөр болжээ.
Мөн уг цогц үзлэг оношилгоонд хамрагдсан хүүхдүүд болон насан хүрэгчдэд харааны хамгаалалтын болон нарны шилийг сонгуулан
бэлэглэсэн байна.
Энэхүү хүмүүнлэгийн аяныг УИХ-ын гишүүн У.Отгонбаярын урилгаар БНСУ-ын Юүжин оптикал эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж зохион байгуулсан юм.