СҮХБААТАР: Эрдэнэцагаан суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-19 15:43:20

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны загвар төслийг аймаг, сумын засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх найман айлын орон сууцны төсөл Эрдэнэцагаан суманд бодит ажил болж байна.



Өөрөөр хэлбэл, улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй, ХББОСЯ болон ТОСКн захиалгаар барьж буй уг найман айлын орон сууцны ажлыг "Их шовх" компани гүйцэтгэж байна. Барилгын ажил 80 орчим хувьтэй үргэлжилж байгаа бөгөөд 11 дүгээр сард бүрэн дуусна.


Эрдэнэцагаан бол Сүхбаатар аймгийн аймгийн хамгийн том сум. Газар нутаг уудам, хүн ам ихтэйн дээр хилийн боомттой. Байнгын болон дамжин өнгөрөгч оршин суугчтайгаа нийлээд 10 мянга гаруй хүн амтай. Гэвч эдгээр иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх нэгжид төрийн албан хаагчийн дутагдалтай. Ялангуяа эрүүл мэнд, төрийн захиргааны салбарт нэн хомс. Орон нутгийн зүгээс шинэ залуу боловсон хүчнийг татан төвлөрүүлэх бодлогыг барьж байгаа. Үүний гол хөшүүрэг нь мэдээж сум орон нутгаа зорин очиж буй төрийн албан хаагчдад зориулсан амьдрах ая тухтай орон байр юм.


Тийм ч учраас эхний барилгыг шинээр ирсэн, амьдрах байр нэн шаардлагатай албан хаагчдаа эрэмбэлэн олгохоор төлөвлөж буйгаа сумын Засаг дарга Ч.Алдарбат ярилаа.

相关新闻