Их Британи, Австрали, Канад, Португал улсууд Палестиныг хүлээн зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 22 /AP/. Их Британи, Австрали, Канад улсууд Палестин улсыг ням гарагт албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Харин Израилын эрх баригчид уг шийдвэрт цухалдсан мэдэгдэл хийсэн байна.
Хамтын нөхөрлөлийн гурван улс, эртний холбоотон орнуудын энэхүү шийдвэр нь Газад явуулж буй дайн болон Баруун эрэг дэх суурингуудаа үргэлжлүүлэн өргөжүүлэх зэргээр Палестин улсыг байгуулах хүчин чармайлтад саад тотгор учруулахын тулд Израилын засгийн газраас авч буй
алхмуудад эрс дургүйцэж буйг илтгэж байна.
Газын зурвас дахь
нөхцөл байдал хүндэрч
байгаатай холбоотойгоор өөрийн
эрх баригч Лейборист намын дотроос Израилын эсрэг хатуу байр суурь баримтлах шахалттай тулгарч буй Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мэдэгдэхдээ, Их Британийн энэхүү алхам нь “палестинчууд, израилчуудын энх тайвны төлөөх итгэл найдварыг сэргээх зорилготой” хэмээн онцолжээ. Түүнчлэн 2023
оны 10 дугаар сарын 7-нд 1200
орчим хүний аминд хүрч, 251 хүнийг барьцаалсан халдлагын ард байсан ХАМАС бүлэглэлийг
шагнаж буй хэрэг биш гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
“Энх тайван, хоёр улсын шийдэлд хүрэх итгэл найдварыг
сэргээхийн тулд Их Британи Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрч буйг өнөөдөр би энэ агуу
улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаагийн хувьд тодорхой мэдэгдэж байна” гэж К.Стармер дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ. “Бид 75 гаруй жилийн өмнө Израилыг еврей ард түмний эх орон гэж
хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр бид Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн 150 гаруй улсын эгнээнд нэгдэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Гурван улсын мэдэгдэл
нь Израилын Ерөнхий
сайд Биньямин Нетаньяхуг
Палестин тусгаар улс “болохгүй” гэж
мэдэгдэхэд хүргэсэн бол ХАМАС-ын зүгээс Израилыг тусгаарлахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Ням гаргийн орой Португал мөн Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрснөө мэдэгджээ.