Төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, МҮХАҮТ хамтраад “Хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээ хангах” өдөрлөгийг энэ сарын 29-нд зохион байгуулна.
МҮХАҮТ-д болох өдөрлөг нь хувийн хэвшилд дутагдалтай байгаа ажиллах хүчний хэрэгцээг хангах, төрийн албанаас хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих мөн төрийн албан хаагчдыг хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжих зорилготой. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, салбарын яамд, бусад байгууллага өдөрлөгт хамтран оролцох аж.