ГОВЬ-АЛТАЙ: Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-25 16:51:14

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал С.Энхболдоор ахлуулсан ажлын баг, эмч мэргэжилтнүүд Говь-Алтай аймагт ажиллаж байна. 


Тэд тус аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Зонхилон тохиолдох халдварт өвчин” сэдэвт сургалтыг явуулж мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-ын дарга О.Баатарчулуун мэдээлсэн юм. 


Үүний сацуу аймгийн Засаг дарга Г.Чинбат Халдварт өвчин судлалын үндэсний төвийн төлөөлөгчдийг хүлээн авч санал уулзав. 


Уулзалтын үеэр “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

相关新闻