ГОВЬ-АЛТАЙ: Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-29 12:03:01

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/.  Улаанбаатар Ротари клуб, Хүннү Ротари клубууд хамтран 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг Говь-Алтай аймгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан хандивлалаа.


Энэхүү эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг тус аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Алтай, Дэлгэр, Шарга, Бугат, Тайшир, Цогт сумын ЭМТ-д хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Олон улсын Ротари Сангийн дэмжлэгтэйгээр АНУ-ын PROJECT C.U.R.E байгууллага, Улаанбаатар Ротари Клуб, Хүннү Ротари Клуб, АНУ дахь Дэнвер Ротари Клуб, Францын Парис Ротари Клубтай хамтран GG2454132 төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алтай, Дэлгэр, Шарга, Цогт, Бугат, Тайшир сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт 159 нэр төрлийн 206.000 ширхэг 400,000 доллар буюу 1.2 тэрбум төгрөг эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн хэрэгслийг хандивлалаа.


Энэ дэмжлэг нь "Говь-Алтай 80+" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа хэмээн Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат онцлон хэллээ. 

相关新闻