Санзайн эцсээс Багабаян хүртэлх авто замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-02 09:26:25

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Санзайн эцсээс Багабаян хүртэлх 1.7 км авто замыг засна.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Батлан хамгаалах яамны захиалгаар 2019 онд барьсан 1.7 км зам маш ихээр эвдэрч, нүх гарсан тул засах шаардлагатай талаар удаа дараа өргөдөл гаргасан ч хариу ирүүлээгүй. Иргэдийн санал гомдлын дагуу ирээд, уулын ус ихээр бууж, халиа тошин үүсгэснээр замыг эвдэж байгааг харлаа. Энэ замд нөхөөс хийвэл буцаад хурдан эвдрэх учир ирэх онд суурийг нь хүчитгэж, уулын ус зайлуулах шуудууг хамтад нь хийхээр төвлөж байна” гэв. 


 

相关新闻