Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн 85 хувь нь биелжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-02 10:25:03

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны хэлэлцээрийн хэрэгжилт 85.4 хувьтай биелснийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар урьдчилан дүгнэв.


Тус хэлэлцээрийг 2023 оны 7 дугаар сарын 6-нд байгуулсан юм. Хэлэлцээрээр хамтарч шийдэхээр тохирсон цалин хөлсний түвшин доогуур, бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, цалингийн доод хэмжээг нэмэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний нэгдсэн тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын бодлогыг шинэчлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүй, бодлогын шинэчлэл хийх чиглэлээр тодорхой ахиц гарсан байна.



Аль ч цаг үед ажил олгогч, ажилтан, төрийн байгууллагын гурван талт түншлэлийн хэлэлцээр хэн хэндээ ашигтай үргэлжлэх нь чухалИрэх онд улсын хэлэлцээрийг шинээр байгуулахдаа 2023-2025 оны хэлэлцээрийн биелэлтэд хийсэн дүн шинжилгээг үндэслэн талуудын саналыг тусган төслөө боловсруулах хэрэгтэйг хуралд оролцогчид хэлж байлаа.  

相关新闻