Төсвийн орлогын ихэнх хувийг тусламжийн орлого эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн төсвийн нийт орлого 2016 оны эхний 10 дугаар сард 41,8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4,4 тэрбум төгрөгөөр буюу 11,7 хувиар өсөөд байна. Харин төсвийн зарлага санхүүжилт 39,7 тэрбус төгрөг болж 3,2 тэрбум төгрөг буюу 8,6 хувиар өссөн байна.
Аймгийн нэгдсэн төсвийн 12,1 хувийг татварын орлого, 3,9 хувийг татварын бус орлого, 0,2 хувийг хөрөнгийн орлого, 83,8 хувийг тусламжийн орлого эзэлж байгаа юм. Эндээс улсын төсвийн орлого гэх зүйл орж ирэх нь багасаж, аймаг орон нутгийн зүгээс төрөл бүрийн хөрөнгө оруулалтыг өөрсдөө татаж, түүнийгээ үйл ажиллагаандаа зарцуулдаг болсон нь харагдаж байгаа хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Э. Анхцэцэг хэллээ.
Харин орон нутгийн нийт орлого 6 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 5,6 тэрбум төгрөг болжээ. Үүнээс татварын бус орлого 0,4 тэрбум төгрөг болж, хөрөнгө борлуулсаны орлого 0,1 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөө нь тасарсан байна.
Т. Одончимэг