MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ӨМНӨГОВЬ: “Эрүүл ирээдүй” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-08 10:19:54

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Даланзадгад-Эрүүл ирээдүй" дэд хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөөт ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

 

Тухайлбал, Даланзадгад сумын 10 цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

 

Үзлэгээр арьс харшил, чих, хамар хоолой, нүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, үргэлжлүүлэн эмчилгээ, оношилгоо шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалд шилжүүлэх ажлыг хийж хэрэгжүүлж байна.

 

Тус үйл ажиллагаа нь “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой бөгөөд хүүхэд залуусыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгээр эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, тэдэнд эрүүл зан үйлийг хэвшүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн талаар зөв мэдлэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх, сургууль, цэцэрлэгийн эмч нарын өдөр тутмын ажилд эерэг нөлөө үзүүлж байгаа зэрэг олон талын ач холбогдолтой ажил боллоо. 

相关新闻