MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Н.Учрал: Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг хасаж тооцоогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-08 12:42:09

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг хасаж тооцоогүй” хэмээн өнөөдөр мэдээллээ.

 

Тэрбээр цааш ярихдаа, “Засгийн газар ирэх оны төсөв болон түүнтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д хуулийн хугацаанд өргөн мэдүүлсэн. Одоогийн байдлаар, УИХ-ын түвшинд хоёрдугаар шатны хэлэлцүүлэг өрнөж байна.


УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ирэх оны төсвийг удахгүй батлах байх. Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна" гэлээ.

相关新闻