АРХАНГАЙ: 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-10 11:30:01

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-ний төслийг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд Архангай аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа.


Өөрөөр хэлбэл, МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилгыг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2024-2028 онй үйл ажиллагааы хөтөлбөрийн “Тэгш хүртээмжтэй, чанартай боловсрол олгоно” гэсэн үр дүнг хангах зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, аймгийн ИТХ-ын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 07/33 дугаар тогтоолоор баталлаа.

Энэ хүрээнд багш нарын мэдлэг, арга зүй, ур чадварыг сайжруулах, хүүхдийг бүх талаар хөгжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, сургалтын байгууллагуудын менежментийг сайжруулах, оновчтой зохион байгуулах, багш, сурагчдын ажиллах, сурч хөгжих орчин нөхцөлийг илүү сайжруулах, сургалтын техник хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллах юм.

Мөн Архангай аймагт АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор”-ыг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн бөгөөд цаашид уламжлалт анагаах ухаан, нүүр ам судлалын тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

 

Давхардсан тоогоор 12.7 мянган хүүхдийг хамруулсан “Сурагч солилцоо”, “Тонж манлай”, “Аялагч хүүхэд”, “Хөдөлмөр зуслан” зэрэг хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөрүүдийг 2026 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 158 дугаар тогтоолоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан юм.

相关新闻