АРХАНГАЙ: Зургаан сумын сургуулийн багш, сурагчдад IPad олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-10 11:55:49

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэбулган сумын 2-р сургуулиудад энэ сарын 7-ны өдөр 150 ширхэг Ipad хуваариллаа.

 

Архангай аймаг боловсролын салбарт анхаарч, багш, сурагчдын ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахаар зорьж байгаа. Энэ хүрээнд хоёр дахь жилдээ Япон Улсын Чиба технологийн их сургууль, Япон Улсын КDDI компанийн дэмжлэгтэй энэ жил дээрх зургаан сумын сургуульд IPad олголоо.

 

Өнгөрсөн хичээлийн жилд мөн зургаан сургуулийн багш, сурагчдад 300 ширхэгийг олгосон.

 

Энэхүү төсөл нь дөрвөн жил үргэлжилнэ. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас энэ жил нийслэл Улаанбаатар хот, Архангай, Увс аймгийн нийт 28 сургуульд 800 ширхэг iPad хандивлажээ. 





相关新闻