Мэргэжлийн дуучид, хөгжимчдийн олон улсын уралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-15 17:43:01

Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын хоёрдугаар уралдаан өнөөдөр ХБК-д эхэллэ.

Нээлтэд Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, МУГЖ Г.Эрдэнэбат болон уралдаанд оролцогчид хүрэлцэн ирсэн байв. Уралдааныг БСШУСЯ, нийслэлийн ЗДТГ, ХБК хамтран зохион байгуулж байна.

Уралдааныг зохион байгуулах комиссын дарга Г.Эрдэнэбат хэлэхдээ, “Олон улсын уралдаан тэмцээнийг маш өндөр түвшинд чанартай зохион байгуулдаг болохоор дуулдаг, хөгжимддөг бүхэн орох боломжгүй байдаг. Гэхдээ оролцогчдын тоо хангалттай байна. Энэ удаагийн тэмцээнийг шүүлгэхээр ОХУ болон БНХАУ-аас шүүгч урин авчирсан. Тиймээс манай танай дуучин гэхгүй маш хариуцлагатай, анхааралтай хандан ажиллах хэрэгтэй” гэв.

Тус уралдаанд Орос, Хятад, Казахстан зэрэг орноос уран бүтээлчид ирж оролцож байгаа аж. Энэ сарын 15-23-нд болох тус уралдааны мэргэжлийн дуулаачийн төрөлд 60 гаруй дуучин, үндэсний хөгжмийн төрөлд 40 гаруй мэргэжлийн хөгжимчин оролцоно. Тэмцээний шагналын сан нь төрөл тус бүр 10 мянган ам.доллар байх юм.

Ж.Болор

相关新闻