ӨМНӨГОВЬ: Аймгийн нийт нутгаар эрс хүйтэрч цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-15 08:58:29

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар эрс хүйтэрч цас орохыг анхаарууллаа.


Аймгийн УЦУОШГ-ын мэдээлснээр, 2025 оны аравдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 16-ны өдрөөс эрс хүйтэрч, ихэнх нутгаар хур тунадас орно.


Салхи энэ сарын 16-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр шөнөдөө -4 -9 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтэн байна. Иймд иргэд шөнө оройн цагаар хот хооронд зорчих хөдөлгөөнд гарахдаа зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцас, хүрэлцэхүйц шатахуун нөөцтэй байж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.

相关新闻