ӨМНӨГОВЬ: Хугацаат цэргийн алба хаагчдыг таван мэргэжлээр сургалтад хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-15 12:29:34

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/ Түншлэл хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг таван мэргэжлээр сургалтад хамруулж чадамжийн гэрчилгээг олголоо.


Тодруулбал, Өмнөговь аймгийн ЗДТГ, Оюутолгой компани, Политехникийн коллежийн хамтын ажиллагааны хүрээнд гурван сарын хугацаанд ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтад 88 цэргийг хамруулжээ.


Хугацаат цэргийн алба хаагчид гагнуур, механик инженер, хүнд машин механизмын засварчин, бетон арматур, барилгын өрөг угсралт мэргэжил зэрэг таван мэргэжлээр суралцсан байна. Цэргийн албаа хаах хугацаандаа улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахаар мэргэжил эзэмшиж сургалтад хамрагдсан төгсөгчдийн ажил хөдөлмөр эрхлэлт судалгаагаар 64 хувьтай байгаа нь хамтын ажиллагааны үр юм.


Хугацаат цэргийн алба хаагчдыг халагдах үеэр нь холбогдох байгууллагуудтай хамтран нээлттэй ажлын байранд орох талаар сургалт зөвлөгөө, ажлын байранд зуучлах, нийгэмд байр сууриа эзлэхэд дэмжлэг үзүүлэх, гэр бүл төлөвлөх талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулжээ.  

相关新闻