ӨНӨӨДӨР: “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-20 07:16:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


09:00 цагт: “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган" Төрийн ордонд болно. 

09:00 цагт: Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна. 

14:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвд Олон улсын статистикийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарын “Статистикийн 7 хоног” нээлтийн үйл ажиллагаа болно. 

15:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан сэтгэл зүйн танхимын нээлт "Энэрэл" хүүхэд хөгжүүлэх төвд болно. 

-НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдэвт уулзалт ГХЯ-нд болно.

-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

-"Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-д Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.

-МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа болно.

-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

-МУЭ-ийн гишүүд МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн танхимд толилуулж байна. 

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.


Хилийн чанадад: 

Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна. 

Португал улсын Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл олны хүртээл болно. 


Орон нутагт:

Сэлэнгэ: Төрийн байгууллагын архивалбан хэрэг хөтлөлтажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Мандал лиг” волейболын тэмцээн болж байна. 

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зайидний орчин аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

相关新闻