ДАРХАН-УУЛ: Шинэ иргэний батламжийг аавуудад нь гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дархан хотын баярын өдөр шинээр төрсөн нярайд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай. Өнгөрсөн баасан гараг буюу хотын ойн өдөр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нэг хүү, дөрвөн охин төржээ.
Тэгвэл баярын
өдөр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл илэрхийлж ар гэрийнхэнд нь аймгийн засаг
дарга баяр хүргэж шинэ иргэний батламж гардуулав.
Жил
бүрийн аравдугаар сарын 17-ны
өдрийг хотын баяр болгон тэмдэглэдэг. Дархан хотын шав тавьж их бүтээн
байгуулалт эхэлсэн уг өдрийг 64 дэх жилдээ тэмдэглэлээ.