УВС: Хүн ам, орон сууцны завсрын тооллого үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-20 13:54:45

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-наас эхлэн улс орон даяар өрнөж буй “Хүн ам, орон сууцны завсрын тооллого -2025”-д Увс аймгийнхан идэвхтэй хамрагдаж байна.


Хоёр сарын турш үргэлжлэх тус тооллогод гадаад улсад оршин суугаа Монгол улсын иргэд www.citizen.2025.mn холбоосоор бүртгүүлж, цахим хуудаст нэвтрэх эрхээ авч өөрийн болон өрхийн гишүүдийнхээ мэдээллийг үнэн зөв бөглөж, оруулах боломжтой юм.

 

Увс аймгийн тооллогын штаб аймгийн Статистикийн хэлтэс дээр байрлаж байгаа бөгөөд тооллоготой холбоотой тодруулах зүйл гарвал 7045-4547, 7045-4546 тоот утсаар холбогдохыг санууллаа.

 

Үндэсний статистикийн хороо нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Статистикийн тухай хуулийг үндэслэн мэдээллийн нууцыг чандлан хадгалах ажээ.

 

 

相关新闻