СЭЛЭНГЭ: Цэцэрлэгийн 60 гаруй хүүхэд тав тухтай орчинд сурч, боловсрох нөхцөл бүрджээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Мандал сумын 1, 3-р цэцэрлэгийн 60 гаруй хүүхэд тав тухтай орчинд сурч, боловсрох нөхцөл бүрдсэн байна.
Мандал сумын хэмжээнд 2025-2026
оны хичээлийн жилд СӨБ-ын хамран сургалт 1.8 хувиар нэмэгдэж, 1884 хүүхэд цэцэрлэгт
хамрагдаж байна.
Тус сумын тухайд хүүхдийн тоо
жилээс жилд нэмэгдэж, анги дүүрэлт, багшийн ачаалал ихэсч байгаатай
холбогдуулан цэцэрлэгийн өргөтгөлийн асуудал нэн шаардлагатай болж байгаа юм.
Энэ асуудалд сумын удирдлагууд
онцгой анхаарч, дээд шатны байгууллагуудад хандаж байгаа ч төсөв удаашрах
хүндрэлээс үүдэн гацаад байгаа хэмээн сумын дарга ярилаа.
Иймээс дээрх асуудлыг шийдвэрлэх,
мөн сумынхаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамран сургалтыг
нэмэгдүүлэх зорилгоор Мандал сумын Засаг даргын зүгээс “Дэлхийн зөн” ОУБ-д
хүсэлт тавьжээ.
Тус байгууллага хүсэлтийг хүлээн авсны үр дүнд Мандал сумын 1, 3 дугаар цэцэрлэгт чип гэр буюу эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системээр халдаг 2 гэрийг шийдвэрлэж өгсөн байна.





