ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-22 13:48:04

Алтай, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын томилолтын баг Говь-Алтай аймагт ажиллаж, “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх тавдугаар аян”-ыг энэ өдрүүдэд өрнүүлж байна. 


Аяны хүрээнд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь газрын албан хаагчид болон мэдээлэл, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. 


Уулзалтын үеэр орон нутгийн салбарын мэргэжилтнүүд санал, санаачилгаа солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулах санаачилгад санал нэгдэв. Мөн уг клубыг зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны удирдамжийг танилцууллаа.


Тус клуб нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох замаар орон нутагт төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой ажээ.

相关新闻