ТӨВ: “Төгсөгчийн төгөл”-д энэ намар 679 мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Засаг даргын А/400 тоот захирамжийн дагуу “Төгсөгчийн төгөл”-д мод тарих аяныг зохион байгуулж, намрын мод тарилтаар ЕБ-ын дөрвөн сургуулийн 24 анги 679 мод тарьжээ.
Зуунмод сумын I сургуулийн 9а, 9б, 9в, 9г 12а, 12б, 12в, 12г, 12д, 12е, 12ж ангийн сурагчид “Ланс цэцэрлэгт хүрээлэн”-д 426, II сургуулийн 9а, 9б, 9в, 9г ангийн сурагчид 168 мод тарьжээ.
Мөн III сургуулийн 9а, 9б, 9в, 9г, 9д, 12а, 12б ангийн сурагчид анги удирдсан багш нарын хамт оролцож, “Баатруудын цэцэрлэгт хүрээлэн”-д 62 голт бор, IV сургуулийн 9а, 12а ангийн сурагчид 23 голт бор тарьжээ.
Уг үйл ажиллагаа нь сурагчдын байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар, хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ Зуунмод сумын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
Зуунмод сум 2025 оны хаврын мод тарилтаар төсөвт байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран 5100 мод бут, сөөг тарьсан байна.

Ulaanbaatar