2026 онд 10 байршилд шинээр авто зам тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-28 10:59:46

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд ирэх онд хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 10 орчим байршилд шинэ авто зам тавихаар төлөвлөжээ.


Энэ ажлын хүрээнд Яармаг орчимд дараах хэд хэдэн зам барих юм. Тодруулбал, Яармагийн гэр хороолол дундуур, гол замаас Нүхт ам хүртэл, Зайсангийн Соёмботой уулын хойгуур тус тус шинэ зам тавихаар тооцоолсон аж. Дээрх шинэ замуудыг хийснээр Яармагийн гол замын түгжрэлийг сааруулах, ачааллыг бууруулах, оршин суугчдын зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хотын баруун урд чиглэлийн урсгалыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой.


НИТХ-ын дарга А.Баяр ярихдаа, “Шинэ замуудын трассыг нарийвчилсан зураг төсөлтэй нь хамт хянаж, түгжрэлийг хэдэн хувиар бууруулах нөлөөллийг тооцох, авто замуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж ирэх оны төсөвт тусгах шаардлагатай” гэжээ.

相关新闻