Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр сургуулиас урагшаа 160 метр авто замыг шинээр барьж буй. Ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, “Сонгинохайрхан дүүрэг, 129 дүгээр сургуулийн авто замын гүйцэтгэгчээр “Вүүд бридж” компани ажиллаж байгаа аж. Авто замын барилгын ажил газар чөлөөлөлт хийсний дараа есдүгээр сард эхэлжээ.
Энэ оны
арваннэгдүгээр сард бүрэн дуусгаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх юм. Мөн таван
нэгж талбарыг чөлөөлсөн. Хуучин байсан шороон зам нь эвдрэлтэй, хэт налуу стандарт
хангаагүй учир трассыг баруун тийш эргүүлэн хатуу хучилттай авто зам руу
нийлүүлж, боржин чулуу хучилтын ажил хийж байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    