Шатахууны хангамж хэвийн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-31 09:54:19

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. 2025 оны аравдугаар сард Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалснаас 46.3 мянган тонн нь энэ сарын 1-31-нд Сүхбаатар боомтоор орж ирсэн талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.


Сүүлийн гурван хоногийн байдлаар Сүхбаатар боомтоор нийт 152 вагон шатахуун импортолжээ. ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс Монгол Улсад шатахуун нийлүүлэх ажил тасралтгүй хийж байгаа аж.


Өнөөдөр өглөөний 9:00 цагийн байдлаар УБТЗ-ын шатахуун тээвэрлэсэн вагонуудыг танилцуулж байна. Үүнд:

  • Сүхбаатар өртөөнд-60 вагон /Рашаант-6, Дархан-7, Эрдэнэт-4, Толгойт-37, УБ-6/
  • Толгойт -22 вагон
  • Рашаант -8 вагон
  • Эрдэнэт-8 вагон
  • Улаанбаатар-6 вагон
  • Дархан -2 вагон
  • Сайншанд -2 вагон

Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 109 ШТС-руу 1477.3, орон нутгийн ШТС-руу 268, нийт 1745 тонн АИ-92 шатахуун түгээжээ.

相关新闻