Бүртгэлийн хэлтэс иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх, харьцаа хандлагыг эерэг болгох, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах, шинэлэг бүтээлч ажил хийх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилгоор пүрэв, баасан гарагт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр сумдын улсын бүртгэгч нарыг Мөрөн суманд ажиллуулж хөдөө суманд харъяалалтай Мөрөн суманд амьдардаг иргэдэд бүртгэлийн үйлчилгээг хүргэх, бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, тэргүүн туршлага солилцох, банк нотариатын үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа ажээ.
Мөн өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн өдрүүдэд өдөрт нь бичиж олгох, хуулийн хугацаанаас богино хугацаанд иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулах, тухайн өдрийн үйлчилгээний хураамжийг энгийн тарифаар тушаалгах, гээгдүүлсэн гэмтээсэн иргэний цахим үнэмлэхийг дахин авахад торгууль шийтгэвэр оногдуулахгүй үйлчлэх юм байна.
Б.Гантуяа