ГОВЬ-АЛТАЙ: Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
                                                                    Есөнбулаг 2025 оны 11 дүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклээр замын хөдөлгөөнд оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлж энэ захирамжийг гаргажээ.
Иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгийг хамгаалж, учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дээрх захирамжийг жил бүр хэрэгжүүлдэг.
        Ulaanbaatar