Д.Дуэ Golden Boy шагналыг хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-05 11:21:16

РОМ, 2025 оны арваннэгдүгээр сарын 4. /ТАСС/. Францын “Пари Сен-Жермен” багийн довтлогч Дезире Дуэ 21-ээс доош насны Европын шилдэг хөлбөмбөгчинд жил бүр олгодог Golden Boy шагналыг хүртэнэ. Энэ тухай уг шагналыг санаачилсан Tuttosport сонины газар мэдээлжээ.  


Энэ шагналд 24 хөлбөмбөгчний нэрийг дэвшүүлсний дотор “Челси”-гийн Эстевао, “Реал”-ын Арда Гюлер, “Арсенал”-ын Майлз Льюис-Скелли нар байлаа.


Өнгөрсөн улиралд Д.Дуэ ПСЖ багийн бүрэлдэхүүнд Францын аваргаар шалгарч, Францын цомын эзэн болж, Аваргуудын лигт түрүүлсэн байна. Тэрбээр багийнхаа хийсэн 61 тоглолтод оролцохдоо 16 гоол оруулж, 16 оновчтой дамжуулалт хийжээ. Мөн 2024 оны Олимпын наадмаас мөнгөн медаль, 2025 оны Үндэстнүүдийн лигийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.


Golden Boy шагналыг Tuttosport сонин 2003 оноос хойш олгож байгаа бөгөөд Европын улсуудын аварга шалгаруулах тэмцээний дээд лигт тоглодог 21 хүртэлх насны хөлбөмбөгчинд жил бүр олгодог байна. 2024 оны шагналыг “Барселона” багийн довтлогч Ламин Ямал хүртжээ.  


Энэ оны шагналыг гардуулах ёслол 12 дугаар сарын 1-нд болно. 

相关新闻